top of page


Гарал үүслийн гэрчилгээг цахимаар авдаг боллоо
МҮХАҮТ-ын гарал үүслийн гэрчилгээний цахим системийг ГЕГ-ын цахим системтэй холбон мэдээлэл солилцох, хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Шинэ системийн нэвтрүүлэлтээр МҮХАҮТ-аас олгосон цахим гарал үүслийн гэрчилгээний мэдээлэл ГЕГ-ын цахим системд шууд дамжих боломж бүрдэж, 16 оронтой нууцлалын код болон QR кодоор баталгаажих нөхцөл бүрдлээ. Ингэснээр гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацаа, зардал буурч, бичиг баримтын давхардал арилж, хүний оролцоо багасахын


Миланы загварын тайзнаа монгол тамирчид олимпын гоёлоо танилцууллаа
“Парис 2024”-ийн нээлтийн ёслолын хувцсаараа олон улсын загварын хүрээнд өндөр үнэлгээ авсан Монголын баг энэ удаа ч “Милан–Кортина”-2026-д загварлаг төрхөөрөө дахин тодорч байна. Өвлийн олимпын нээлтийн ёслол маргааш эхэлнэ. Миланы өвлийн олимп угтcан загварын шоунд Монголын тамирчид оролцлоо. Тус шоу анх удаа зохион байгуулагсан юм. 13–15-р зууны Их Монголын эзэнт гүрэний үеийн өв соёлоос санаа авсан уг загварыг дотоодын брэнд “GOYOL” урласан бөгөөд Монголын хүйтэн өвлий


Цалингийн нэмэгдэлтэй холбоотой Ж.Чинбүрэн, П.Наранбаяр нарыг ҮХЦ-ээр шалгуулна
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ч.Нарантуяа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр мэдээлэл хүлээлгэн өглөө. Тус мэдээлэлд Засгийн газрын 2024 оны 238, 2025 оны 224, 225 дугаар тогтоолууд, мөн Боловсролын сайдын А/613, А/20, Эрүүл мэндийн сайдын А/11 тоот тушаалууд нь Монгол Улсын Үндсэн хуули


“П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн”
Ардчилсан намын гишүүд өнөөдөр (2026.02.05) багш нарын цалингийн нэмэгдэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Энэ оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан хэдий ч боловсролын салбарын багш, ажилчид цалин хангамжийн хүрэлцээний асуудлаар сэтгэл дундуур байна. Энэ асуудал нь Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан шийдвэрүүдтэй шууд холбоотой. Иймд П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар сайдад өргөн барьсан


Битүүн болон шинийн нэгэнд цасаар шуурч болзошгүй
Сар шинийн үеэрх цаг агаарын төлөв байдлыг танилцуулъя. -Баруун аймгуудын нутгаар нэгдүгээр сарын 23,24-өөс хүйтний эрч суларсан. Энэ төлөв байдал хоёрдугаар сарын эхний хоногуудад үргэлжилж байна. Гэвч энэ сарын дөрвөнөөс төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нутгийн баруун өмнөд хэсэг болох Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр цас орж хүйтрэх төлөв ажиглагдаж буй. Үргэлжлүүлэн энэ сарын 7,8-аас нутгийн зарим хэсгээр цас орж, хүйтрэх төлөв ажиглагда


Баяр далимдуулж үнэ нэмбэл Зөрчлийн хуулиар торгоно
Баяр ёслолын өдрүүд ойртох үеэр зах, худалдааны төвүүдэд хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгддэг. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй, иргэдийн орлого хангалтгүй байгаа ч баярыг өргөн тэмдэглэх уламжлалаас үүдэн энэ байдалд олон хүн арга буюу дасан зохицдог. Гэвч зарим худалдаа эрхлэгчид үүнийг ашиглан эрэлт ихтэй барааныхаа үнийг үндэслэлгүйгээр нэмдэг. Тухайлбал, захуудад цагаан сарын баярыг угтан хонины ууц болон бусад хүнсний бүтээгдэхүүний жин, хэм


Хаврын улирлын цаг агаарын төлөв
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх хоёр, гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав. Хоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджийн орчим байх урьдчилсан төлөвтэй байгаа ажээ. Хур тунадасын хувьд хоёр болон дөрө


“Эрүүл мэндийн ажилтны тухай хууль”-ийг боловсруулж D-Parliament, lawforum.parliament-д байршууллаа
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 11 сарын 05 ны өдөр 154 дүгээр тогтоолоор “2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Мөн уг тогтоолтой холбогдуулан УИХ-ын даргын 526 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Дэмжих жилийн хүрээнд, Эрүүл мэндийн тухай хууль Эрүүл мэндийн ажилтны тухай хууль Эрүүл мэндийн даатгалын тухай хууль Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг тус бүр боловсронгуй болгохоор зорьж ба


10-15 насныханд улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэллээ
Улсын хэмжээнд 10-15 настай хүүхдүүд улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалт эхэлж байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ. Үүнд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байгааг ХӨСҮТ сануулсан юм. Нэмэлт дархлаажуулалт нь өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ


ДЦС-4-ийн 4-р зуухыг өнөө орой зогсоож, засвар үйлчилгээ хийнэ
1-р сарын өглөө ДЦС-4-ийн наймдугаар зууханд гэмтэл гарснаас тус зуухыг салгаснаар төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орж, цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Гэмтлийг 29 цагийн дотор засварласнаар 8-р зуухыг ажиллагаанд оруулж, 670МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэж байна. Тэгвэл өнөөдөр эрчим хүчний оргил ачааллын цагийн өнгөрөөгөөд 22.00 цагийн орчимд тус ДЦС-ын 4-р зууханд засвар үйлчилгээ хийх гэ
bottom of page