top of page


Бага тэтгэвэр авч байгааг нэмэгдүүлэх арга хэмжээ авна
Ерөнхий сайд Г.Занданшатар: Тэтгэвэр ₮689 мянга авч байгаа нь 50 хувь, ₮1,5 сая төгрөг авч байгаа нь 10 хувиас дээш нэмэгдэнэ. Ингэж байж суурь тэтгэврээ 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. Мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх юм. Жишээ нь ₮4,5 сая авдаг хүн байна. Түүний тэтгэврийг 8,6 хувиар нэмлээ гэж бодоход ₮400 мянга гаруй төгрөг нэмэгдэнэ. ₮689 мянга авдгийг мөн тооны хувиар нэмэхээр ₮60 мянгаар л нэмэгдэхээр байгаа учраас бага тэтгэвэр авч байгааг нэмэгдүүлэх арга хэмжээ авна


Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялтаа нэг хоногоор хойшлууллаа
Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулав. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй өчигдөр уулзалт хийсэн. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд эмч, ажилчдын цалинг хэрхэн нэмэгдүүлэх талаар бодит тооцооллыг хийснээ танилцуулснаар Эрүүл мэндийн салбарын ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭР-ийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм. Энэ талаар МҮЭХ “Эмч,


Х.Нямбаатар: Ирэх оны арваннэгдүгээр сард дүүжин тээврээр зорчино
Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа. Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай бөгөөд өнөөдөр хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг суурилууллаа. Дүүжин замын тээврийн нийт барилг


Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.11.12) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Довдонгийн Даваанямыг томиллоо. Д.Давааням нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр. Цагдаагийн байгууллагад мөрдөгч, Гадаадын иргэн харьяатын газар, ХЗДХЯ, УБЕГ-т тус тус удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай аж. Ерөнхий сайд Г.Занданшатар түүнд бүртгэлийг бүрэн цахимжуулах, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй болгох, бүртгэлтэй х


Хүүхэд ууртай хүний үгэнд орох дургүй байдаг
Францын сэтгэлзүйч Р.Ласло хүүхэд хүмүүжүүлэх энгийн хэдэн зарчмыг эцэг эхчүүдэд санал болгож байна. #Нэг : Хүүхдийг хэзээ ч бүү албадан хоолло. Хоол хүмүүжил хоёр ямар хамаатай юм гэж зарим нь бодох байх. Гэтэл хүүхдийн хүмүүжил, түүнд хүрэх алхам нь өдөр тутмын жижиг процесс, явц дундаас эхэлдэг. Хоолоо албадуулж идээд сурчихсан хүүхэд хожим нь дур зоргоороо, бусдын санал бодлыг хүлээн авах дургүй нэгэн болох гэмтэй. Та хоолоо хийж ширээгээ засчхаад хооллохыг л уриал. Хэрэв


💖 Өөрийгөө хайрлах нь эго биш — Эрүүл амьдралын үндэс
🌱 1. Өөрийгөө хайрлана гэдэг нь “би л хамгийн сайн” гэсэн үг биш. Энэ нь өөрийн үнэ цэнэ, хязгаарыг ойлгож, хүндэтгэж сурах гэсэн утгатай. “Би хангалттай”, “Би бас амрах эрхтэй”, “Би алдаа гаргах эрхтэй” гэж өөртөө хэлж чаддаг хүн бол өөрийгөө хайрладаг хүн. 🧘♀️ 2. Өөрийгөө хайрладаг хүн бусдыг илүү хайрлаж чаддаг. Хоосон аяганаас хүнд дүүргэж өгч болдоггүй. Чи дотроо дүүрэн, тайван, өөрийгөө хүлээн зөвшөөрсөн үедээ л бусдад жинхэнэ халамж, хайр өгч чадна. 🛑 3. Өөрийгөө


Уурлах, гуниглах зэрэг сэтгэл хөдлөлөө хүүхдэдээ харуулж болох уу?
Та хүүхдийнхээ анхны багш нь тул хүү, охин тань сэтгэл хөдлөлийн талаарх бүхий л зүйлийг танаас суралцана. Хэрвээ та ямар нэгэн мэдрэмж тэр дундаа сэтгэл эмзэглүүлсэн мэдрэмжээ илэрхийлэх бол илэн далангүй боловч хүүхдэдээ айдас түгшүүр төрүүлэхгүйгээр хэрхэн зөв илэрхийлэх тухай бодох хэрэгтэй. Ийм үед та цэвэр агаарт алхах, бусдаас тусламж хүсэх зэргээр өөрийн хүнд хэцүү, таагүй мэдрэмжийг хэрхэн даван туулж байгаагаа хүүхдэдээ харуулж үлгэрлэх хэрэгтэй. Нэг зүйлийг ма


Бяцхан хүү, охиныхоо сэтгэцийн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах вэ?
Сэтгэл судлаач, хүүхэд хөгжлийн мэргэжилтэн доктор Лиза Дамоур зөвлөж байна. Хүү, охиныхоо сэтгэцийн эрүүл мэндийг хэзээнээс хамгаалж эхлэх вэ? Шинэ хүн мэндэлсэн тэр цагаас та түүний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалж эхэлнэ. Хүүхэд ээж, ааваараа хайрлуулж, тэднээс аюулгүй байдлыг мэдэрч, суралцдаг. Та хүүхэдтэйгээ халуун дотно харилцаж, тэднийг хамгаалж, таагүй үед нь тайтгаруулж, хорвоо ертөнцийг таньж мэдэхэд нь тусалснаар насан туршийнх нь сэтгэцийн эрүүл мэндийн сайн с


Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах болсныг илтгэх 5 шинж тэмдэг
Ойрын өдрүүдэд жижиг зүйл дээр ч бухимдаж, төвлөрөхөд хэцүү болж, бат бөх нойр авч чадахгүй байх гэх мэт шинж тэмдгүүд илэрч байвал сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах болсны дохио юм. Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах хамгийн сайн аргуудын нэг нь эрүүл дадлыг хэвшүүлэх юм. Дараах шинж тэмдгүүд танд илэрч байвал сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч эрүүл дадал хэвшүүлэх цаг нь болсныг илтгэнэ. Тэвчээргүй болж, жижиг зүйл дээр ч амархан бухимдаад байвал Хүмүүс бид удаан хугацаанд


Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ?
Сэтгэцийн эрүүл мэнд нь зөвхөн сэтгэл санааны байдал биш, бидний сэтгэхүй, сэтгэл хөдлөл, стресс удирдах чадвар, харилцаа, шийдвэр гаргах чадвар зэрэг олон хүчин зүйлээс бүрддэг. Хэрхэн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах вэ? Стрессийг удирдах: Бясалгал , амралт , гүнзгий амьсгаа авах, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх зэрэг стресс тайлах аргуудыг хэрэглэх. Эерэг сэтгэлгээ: Сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалахад эерэг сэтгэлгээ чухал. Өдөр бүр талархал илэрхийлэх , бие махбодийн б
bottom of page