top of page


Э.Бат-Амгалан: Ипотекийн зээлд 2-3 жил хүлээж хамрагдахаар байна
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: 2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 10.8 их наяд төгрөгийн зээл гарч, давхардсан тоогоор 129100 иргэн энэ зээлийг авсан. Өнөөдрийн байдлаар 3.8 их наяд төгрөгийн 35 мянган иргэний хүсэлт арилжааны банкуудад хүлээгдэж байна. Эндээс харахад 2-3 жил хүлээж, ипотекийн зээлээр орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдахаар байна. Тийм учраас Засгийн газар 2025 оны 7


Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн үйл ажиллагааны найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдэн харуулсан дахин давтагдахгүй оновчтой утга санааг илэрхийлсэн агуулга бүхий нээлт, хаалтын ажиллагаа, жуулчдад зориулсан оройн тоглолт, үйл ажиллагаа, “Хүндэтгэлийн концерт”-ын зохиол найруулга, найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруу


Байрны гадна асаалттай орхисон автомашинаа хулгайд алджээ
Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 2025 онд 201 бүртгэгджээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б Hyundai Sonata, 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алджээ. Иймд тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, машиндаа дохиол


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрүүл мэндийн даатгалын газрыг яаралтай ЭМЯ-ны харьяаллаас гаргах тогтоолын төсөл өргөн барьсан
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-д үүссэн нөхцөл байдлын шалтгаан нь улс төрөөс үүдэлтэй. 2012-2016 онд миний бие намуудыг оролцуулаад, олон улсын байгууллагатай хамтран маш зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталсан. Гэтэл 2016 онд МАН олонх болоод зөв байсан тогтолцоог буруу болгож, Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлснээс энэ бүх асуудал үүссэн. Та нар ЖДҮ сан, Тариалан эрхлэх сан гээд маш олон санг тоноод дуусгасан. Одоо


Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэв
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэлээ. Тодруулбал, УИХ-аас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Ху


Сангийн сайд лаазны зургаас үүссэн маргаанд тайлбар хийв
УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нарын лаазны зургууд олон нийтийн сүлжээнд цацагдаж, маргаан үүссэн. Уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлж, лааз өргөх үйлдлийг улс төрийн утгатай хэмээн ойлгох нь буруу гэдгийг тэмдэглэв. “Гишүүдийн хувьд дэмжээгүйг дэмжье гэдэг дээр их будилдаг. Нэг үгээр хэлбэл, тэр дунд төсвийг нураах шахам гурван санал байсан. Х.Ганхуяг дарга тэр агш


Гэр бүлийн хөгжилд чиглэсэн татвар, орон сууц, эрүүл мэндийн дэмжлэгийг хуульчилна
Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын чиглэлээр ирэх таван жилд ямар бодлого хэрэгжүүлэх талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө. “Сүүлийн 20 жилд дунджаар 70 мянга орчим байсан төрөлт 50–60 мянга болж буурсан. Төрөлт буурах, гэр бүлийн салалт нэмэгдэх гол шалтгаан нь санхүүгийн хүндрэлтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулсан” гэв. Сайд Т.Аубакир тус төслийн гол заалтуудыг


УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Эрүүл мэндийн даатгалын санг шинэчлэхгүйгээр эмчийн цалинг нэмэх боломжгүй
УИХ-ын гишүүн Б.Найдалаа өнөөдөр /2025.11.11/ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр эмч нарын цалин нэмэх шаардлага, ажил хаялттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. “Эрүүл мэндийн даатгалын сан буюу санхүүгийн тогтолцоог нь шинэчлэхгүйгээр эмчийн цалинг нэмэх боломжгүй. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ асуудлыг ХҮН намын зөвлөлд танилцуулсан. Бид Хүний хөгжил байнгын хорооны түвшинд салбарын сайд болон мэргэжилтнүүдтэй ярилцсан” гэж Б.Найдалаа хэл


Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт хийсэн аудитаар 420 сая төгрөгийн хууль бус цалин олгосон зөрчил илэрчээ
Үндэсний аудитын газар 2025 оны гуравдугаар сарын 25-нд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “хязгаарлалттай дүгнэлт” гаргасан байна. Аудитын дүгнэлтэд дурдсанаар, тус газрын 2024 оны санхүүгийн тайлан нь ерөнхийдөө үнэн зөв боловч тодорхой зөрчил, алдаа илэрсэн байна. Тухайлбал: Батлагдаагүй нэмэлт санхүүжилтийн дансанд 1.57 тэрбум төгрөг төвлөрүүлж, зарцуулсан; Харьяа байгууллагуудын 913.4 сая төгрө


Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 990 тэрбум төгрөгөөр бууруулан багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэрийг гаргажээ
УИХ-аар өчигдөр /2025.11.10/ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Энэ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг буурууллаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50 хувиар, 2025 оны арваннэгдүгээр сараас 26 хувиар тус, тус нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарынхны цалинг 10-15
bottom of page