top of page


Тээврийн хэрэгслийн нэрийг И-Монголиа системээр дамжуулан цахимаар шилжүүлэх боломжтой боллоо
Тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг И-Монголиа системд нэвтрүүлснээр иргэд биеэр очиж дугаарлах шаардлагагүй болж, үйлчилгээг бүрэн цахимаар авах боломжтой боллоо. Өдөрт дунджаар 1200 гаруй иргэн тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхээр Авто тээврийн үндэсний төв болон Улаанбаатар хотын 32 салбарт очиж үйлчилгээ авдаг байсан нь ихээхэн цаг хугацаа, хүндрэл учруулдаг байв. Үүнийг шийдвэрлэж, нэр шилжүүлэх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн байна. Цахимаар нэр шилжүүлэхд


Netflix-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлажээ
Netflix-ээс "Physical Asia: Welcome To Mongolia” гэх шинэ нэвтрүүлэг хийхээр болсноо зарлалаа. "Physical Asia" шоуны үеэр Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр Солонгосын багийг Монголд урьсан бөгөөд Солонгосын багийн ахлагч Ким Дунхён шоунд ялбал шагналынхаа мөнгөөр Монголд очно хэмээн амласан билээ. Ийнхүү тэд амласан ёсоор Монголд дахин уулзаж, үзэгчдэд шоуны шинэ өнгө төрхийг харуулах гэнэ. Нэвтрүүлэгт Солонгосын багийн Ким Дунхён, Амотти нар оролцох бол Монголын багаас Б.Ор


Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан боллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай: Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг татвар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1 хувийг урсгал зардалд, 46.7 хувийг хөрөнгийн зардалд, бусад гэсэн байдлаар зарцуулах байна. Тухайлбал, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт борооны ус зайлуулах шугам сүлжээ ний 15.1 км, 12 байршилд тавихад 12.6 тэрбум төгрөг, Ганц худаг орчмын үерийн ха


"Physical Asia" шоуны Австралийн багийн оролцогч Эдди Монголд иржээ
"Physical Asia" шоуны Австралийн багийн оролцогч Эдди Жо Уильямс Монголд иржээ. Саяхан тэдний багийн гишүүн Дом Томато мөн манай улсад зочлоод буцсан билээ. Эдди Жо Уильямс бол Австралийн Аделайд хотод амьдардаг, Самоа гаралтай тамирчин юм. Тэр Австралийн Хамгийн хүчтэй эр цолыг 2017, 2018 онд хоёр удаа хүртсэн бөгөөд дэлхийн хүчтэнүүдийн тэмцээнд тогтмол оролцдог. Том биетэй, өндөр жинтэй ч бусдад урам зориг өгөхийг хүсдэг, даруухан, эелдэг зангаараа танигдсан хүн. Тэрбээр


С.Бямбацогт: Төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бий болсноор төрд нүүрлэсэн хулгайг таслан зогсооно
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: "Төрийн өмчит компанийг шинэчлэхтэй холбоотой хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд бараг жил өнгөрлөө. УИХ яаралтай хэлэлцэж баталмаар байна. Мөн төрийн өмчтэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. Засгийн газраас Төрийн өмчийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бий болгох шийдвэр гаргасан. Төрийн өмчит компаниудад 134 их наядын хөрөнгө бүртгэлтэй байна. Тиймээс төрийн өмчийн хөрөнгийг бүртгэж, ямар


Х.Булгантуяа: Айлд архидсанаар хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт согтуурсан этгээд хариуцлага хүлээнэ
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Миний бие Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах үедээ 2024 онд “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг шинэчлэн найруулж УИХ-р батлуулж чадсан. Энэ хууль 2024 оны 9-р сарын 1-с хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд анх удаа хүүхдийн үл хайхралтыг хуульчилсан, анх удаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан, анх удаа цахим орчин дахь хүүхэд хамгааллыг хуульчилсан, хүүхэд хамгааллын цахим системтэй болж хүүхэд хаана ч амьдарсан бүртгэл, мэдээлэлтэй боло


2025 он гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ
Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр, 2025 оны 1-10 дугаар сард улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 35 тохиолдол бүртгэгджээ. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. ДЭМБ-ын санаачилгаар 1988 оны 12-р сарын 1-нээс эхлэн дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэж ирсэн. 1995 онд ХДХВ-ийн халдва


Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төсөл хэлэлцэнэ
Бүх нийтийн амралт бямба, ням гарагт давхацвал ажлын өдөр нөхөж амрах хуулийн төслийг хэлэлцэнэ. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсл ийг маргааш /12.02/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэнэ. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг юм. Энэ хуулийн төсөлд зааснаар хэрэв 6 хоног дараала


Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана
Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн жил Улсын бүртгэлийн газар болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг Засгийн газрын тогтоолоор татан буулгасан. Эдгээр газрыг татан буулгаснаас үүдэлтэй асуудал үүсээгүй. Дүүргүүд улсын бүртгэл, гэр бүл, хөгжил, хамгааллын үйлчилгээг хэвийн үзүүлээд явж байгаа. Цаашид нийслэлд давхардсан бүтэцтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн захиргааны байгууллагыг татан буулгах ажлыг үе шаттай хийнэ. Ирэх жил нийслэлийн Эрүүл мэндийн


Манай улсад 2035 он гэхэд ундны усны нөөц хомстох аюул байгааг анхааруулав
Манай улсад 2035 он гэхэд ундны усны нөөц хомстох аюул байгааг анхааруулав. Олон улсын байгууллагуудын хийсэн судалгаанд манай улсыг усны гачигдалтай гэж нэрлэдэг байна. Иймд гүний биш, аль болох гадаргын усаа ашиглахыг зөвлөдөг. Нийслэл Улаанбаатарт Мянганы сорилтын сангийн томоохон төслүүд хотын баруун хэсэгт хэрэгжсэнээр энэ хугацааг 100 хүртэл жилээр хойшлуулжээ. Зарим судлаач энэ огноог 2035-2040 он гэж үздэг. Гэсэн ч нийслэлийн хүн амын тоо өссөөр байгаа нь гүний


"Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд хүргэнэ"
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: -2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласны үр дүн бодитоор гарч эхэллээ. Миний хувьд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг бодитой нэмэгдүүлэх шаардлагыг хатуу тавьж, Монгол Улсын хөгжлийн 2026–2030 оны үндсэн чиглэлд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2027 онд ДНБ-ний 5 хувьд, 2028 оноос ДНБ-ний 6 хувьд хүргэхээр зарчмын зөрүүтэй санал гаргаж уг санал УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдлаа. Хэдий хатуу шаардлага хэдий ч эрүүл мэндийн салба


Г.Занданшатар: Би өдрийн хоолноос өөр зардалгүй учир одоогоор зээлгүй амьдарч байна
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Залуучууд ипотекийн зээлтэй, цалингийн, сургалтын, автомашины зээлтэй. Гар утасны зээлтэй, апп-ны зээлтэй, нэмээд ломбардны зээлтэй. Ганцхан асуулт асууя. Ерөнхий сайд аа, Та зээлтэй юу? Г.Занданшатар: Судалгаанаас үзэхэд нийт иргэдийн 63.8 хувь зээлтэй байна. Иргэдийн зарлага орлогоосоо илүү байгаа. Би хувь хүний нэр дээрээ зээлгүй. Миний зарлага харьцангуй бага, би ажил, гэрийн хооронд явдаг. Өөр бусад газраар ордоггүй. Өдрийн хоолноос өөр зардалгүй у


“Болор Цом 43” наадмын тэргүүн байрын шүлэг
“Болор цом”-ын 2025 оны эзнээр Яруу найрагч Н.Минжинсайхан "Үг"шүлгээр тэргүүн байр эзэлсэн бол яруу найрагч Л.Торой “Явуугийн нүднээс гэрэл цацарна” шүлгээр удаалсан юм. Гутгаар байрыг Д.Болдхуяг "Монгол бичиг" шүлгээрээ хүртжээ. Яруу найрагч Н.Минжинсайхан “Үг” Хамаг хайрыг би үгнээс авч Хамаг хайраа би үгэнд юүлсэн Үг миний үндэс хөрс Үг миний өвөг дээдэс Үггүйгээр би өнөөдрийг барж чадахгүй Үггүйгээр би өчигдөрт харьж чадахгүй Үггүйгээр би үнэн аж төрж, амьсгалж чадахгүй


П.Наранбаяр сайд сурагчдын сурч боловсрох үндсэн эрхэд ноцтой халдаж, хууль зөрчиж байна гэжээ
Боловсролын сайд П.Наранбаяр ирэх долоо хоногоос эхэлж нийслэлийн хэмжээнд бага ангийн сурагчдыг цахимд шилжүүлнэ гэж мэдэгдсэн. Тодруулбал, нийт томуу, томуу төст өвчлөлөөр өвдөж буй иргэдийн 80 орчим хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлж эрүүл мэндийн байгууллага ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс ирэх долоо хоногоос эхэлж нийслэлийн хэмжээнд бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон байна гэсэн юм. Тэгвэл салбарын сайдын энэ шийдвэрийг Монголын хувийн сур


"Жэм молл"-д эхнэрээ харгисаар хөнөөсөн Н.Энхбат давж заалдсан ч ялыг хэвээр үлдээв
Н.Энхбат 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр "Жэм молл" (Gem mall) худалдааны төвд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.М-тэй маргалдаж, улмаар хутгаар хохирогчийг гэмтээж, цочмог цус алдалтын шокт оруулж амь насыг нь хохироосон. Прокуророос түүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүхээс Н.Энхбатад бүх насаар нь хорих ял оноож, оногду


Энэ амралтын өдрөөс хүйтний эрч эрс чангарна
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс энэ сарын 30-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа. Энэ үеэр Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -21…-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -15...-20 градус. Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 град


Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж гишүүдийн 64,2 хувийн саналаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Ингэснээр УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин томилох эсэхийг хэлэлцэх юм. Дахин гэж тодотгохын учир нь тэрбээр 2019-2023 онд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг өмнө нь хашиж байв.


УИХ-ын даргын захирамжаар байгуулсан 58 ажлын хэсгийг цуцална
УИХ-ын дарга Н.Учрал: "УИХ ямар ямар хууль баталсныг дүгнэх хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж, анхааралтай ажигласнаараа бол тоогоо алдсан юм байна. УИХ-ын даргын захирамжаар батлагдсан ЗГ-ын ажилтай зэрэгцэж төрийн албан хаагчдыг тал талд дууддаг байдлыг зогсооно. Төрийн албан хаагчдыг ажлын хэсэг нэрээр тэр дуудсан, энэ ч хуралд сууж байгаа гээд Засгийн газар, УИХ-ын чуулганд ч дууддаг. Яаманд ажлаа хийж байгаа хүн алга. Би өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар байгуулсан 58 ажлын


Шинэ жил зэрэг нийтийг хамарсан баяр тэмдэглэхгүй байхыг уриалав
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний улирлыг эрсдэл багатай даван туулахад төрийн болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хамтран ажиллах дараах уриалгыг дэвшүүлжээ. Үүнд: Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох тухай Засгийн газрын 2025 оны 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Бага насны хүүхэдтэй, жирэмсэн эх, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрх


Сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгов
МАН-ын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 25-нд хуралдаад УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн асуудлыг хэлэлцээд хүчингүй болгожээ. Тодруулбал, дээрх асуудлыг анх хэлэлцэхдээ МАН-ын нэр хүндийг гутаасан үйлдэл, эс үйлдэхүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг МАН-ын дүрэмд заасны дагуу хянан шалгаж тогтоогоогүй, Ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчилд дүгнэлт, зөвлөмж гаргаагүй, маргагч тал болох Б.Энхбаяр гишүүнийг тайлбар гаргах, нотлох баримт гар
bottom of page