top of page


“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар мягмар гаригт/2025.11.11/ “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд зээлийн хүүг бууруулах асуудлыг “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаас тусад нь авч үзэж, шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг онцлов. Тэрбээр цаашид “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэ


Эмч, ажилтнуудын "Дахин тэвчихгүй" эсэргүүцлийн жагсаал 11:00 цагт эхэлнэ
Монголын эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд цалин хөлс, хөдөлмөрийн шударга үнэлэмжийн төлөө “Дахин тэвчихгүй” уриатай эсэргүүцлийн жагсаал, цуглааныг өнөөдөр албан ёсоор эхэлнэ. Жагсаал 11:00 цагт Сүхбаатарын талбайд болно. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс: “Эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн бүр, Эмч, сувилагчдын ар гэрийнхэн, найз нөхөд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байсан иргэн бүрийг энэ тэмцлийг дэмжиж, хамтдаа оролцохыг уриалж байн


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас З.Нарантуяаг чөлөөлжээ
Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаас З.Нарантуяаг чөлөөлжээ. Тэрбээр 2024 оны арваннэгдүгээр сарын 7-нд тус банкны гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм. Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр дээрх томилгоо хийгдэж байсан бол жилийн дараа чөлөөлөгдлөө.


"Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ"
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Олон нийтэд шилэн болохгүй бол авлигатай тэмцэж чадахгүй. Хууль бус үйлдлүүдээ төрийн нууцаар халхавчилдаг байдал газар авсан. Түүнчлэн албаны нууц нэртэй 89 байгууллагын 882 нууцыг ил болгоно. Цаашид албаны нууц нэрийн дор булхайгаа нуудаг байдлыг таслан зогсооно. Гахцхүү үндэстний аюулгүй


"Хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна"
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: -Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 120 төслийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн анхдагч хуулийг онцлон авч үзэж болно. Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж болзошгүй 228 хууль, шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна. Үүнийг бид хиймэл оюун ухаан ашиглаж тодорхойлж чаддаг болсон. Цаашид эдгээр хуулиудыг өөрчлөнө. Эдийн засгийн эсрэг хууль, хувийн өмч, бизнесийн орчинд хаалтай хуулиудыг хориглоно.


Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг 75 хувиар нэмнэ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: -Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажил хаялттай холбоотой асуудлыг танилцууллаа. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмнэ. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж 3 сая төгрөгт, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр танилцууллаа. Өнөөдөр гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ саналаа одоо үйлдвэрчний эвлэл рүү явуулах гэж байна. Та бүхэн мэдэж байгаа 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэм


ЭМДС-гаас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хамгийн их санхүүжилт авсан ХУВИЙН болон УЛСЫН эмнэлгийг танилцуулж байна
Хамгийн их санхүүжилт авсан улсын эмнэлгүүд: Хавдар судлалын үндэний төв 59.5 тэрбум Улсын I төв эмнэлэг 49.1 тэрбум Улсын III төв эмнэлэг 46.8 тэрбум Гэмтэл согог судлалын үндэсний төв 43.4 тэрбум ЭХЭМҮТ 24.7 тэрбум СХД-ийн нэгдсэн эмнэлэг 21.9 тэрбум Улсын II төв эмнэлэг 20.6 тэрбум Цэргийн төв эмнэлэг 16.0 тэрбум АШУҮИС-ийн Япон-Монголын эмнэлэг 15.1 тэрбум Орхон нэгдсэн эмнэлэг 14.6 тэрбум Хамгийн их санхүүжилт авсан хувийн эмнэлгүүд: Бриллиант эмнэлэг 11.51 тэрбум Баянзү


ЭМДС-гийн 108.2 тэрбум төгрөг ГУРВАН банканд түгжигдээд байна
ЭМДС нь гурван ч банкнаас авлагаа авч чадаагүй хэвээр байна. "Капитал" банкны эрх хүлээн авагчаас авах 136.1 тэрбум төгрөг нэхэмжилснээс 75.5 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй. "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-наас 2.1 тэрбумын авлагатай хэвээр. “Чингис хаан” банканд байршсан 30.6 тэрбум төгрөг одоо ч эрсдэлтэй хэвээр буюу авч чадаагүй байна. Эл сангийн буюу татвар төлөгчдийн нийт 108.2 тэрбум төгрөг гурван банканд түгжигдчхээд байгаа юм.


Э.Бат-Амгалан: Ипотекийн зээлд 2-3 жил хүлээж хамрагдахаар байна
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: 2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 10.8 их наяд төгрөгийн зээл гарч, давхардсан тоогоор 129100 иргэн энэ зээлийг авсан. Өнөөдрийн байдлаар 3.8 их наяд төгрөгийн 35 мянган иргэний хүсэлт арилжааны банкуудад хүлээгдэж байна. Эндээс харахад 2-3 жил хүлээж, ипотекийн зээлээр орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдахаар байна. Тийм учраас Засгийн газар 2025 оны 7


Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн үйл ажиллагааны найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдэн харуулсан дахин давтагдахгүй оновчтой утга санааг илэрхийлсэн агуулга бүхий нээлт, хаалтын ажиллагаа, жуулчдад зориулсан оройн тоглолт, үйл ажиллагаа, “Хүндэтгэлийн концерт”-ын зохиол найруулга, найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруу


Байрны гадна асаалттай орхисон автомашинаа хулгайд алджээ
Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 2025 онд 201 бүртгэгджээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б Hyundai Sonata, 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алджээ. Иймд тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, машиндаа дохиол


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрүүл мэндийн даатгалын газрыг яаралтай ЭМЯ-ны харьяаллаас гаргах тогтоолын төсөл өргөн барьсан
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-д үүссэн нөхцөл байдлын шалтгаан нь улс төрөөс үүдэлтэй. 2012-2016 онд миний бие намуудыг оролцуулаад, олон улсын байгууллагатай хамтран маш зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталсан. Гэтэл 2016 онд МАН олонх болоод зөв байсан тогтолцоог буруу болгож, Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлснээс энэ бүх асуудал үүссэн. Та нар ЖДҮ сан, Тариалан эрхлэх сан гээд маш олон санг тоноод дуусгасан. Одоо


Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэв
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэлээ. Тодруулбал, УИХ-аас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Ху


Сангийн сайд лаазны зургаас үүссэн маргаанд тайлбар хийв
УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нарын лаазны зургууд олон нийтийн сүлжээнд цацагдаж, маргаан үүссэн. Уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлж, лааз өргөх үйлдлийг улс төрийн утгатай хэмээн ойлгох нь буруу гэдгийг тэмдэглэв. “Гишүүдийн хувьд дэмжээгүйг дэмжье гэдэг дээр их будилдаг. Нэг үгээр хэлбэл, тэр дунд төсвийг нураах шахам гурван санал байсан. Х.Ганхуяг дарга тэр агш


Гэр бүлийн хөгжилд чиглэсэн татвар, орон сууц, эрүүл мэндийн дэмжлэгийг хуульчилна
Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын чиглэлээр ирэх таван жилд ямар бодлого хэрэгжүүлэх талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө. “Сүүлийн 20 жилд дунджаар 70 мянга орчим байсан төрөлт 50–60 мянга болж буурсан. Төрөлт буурах, гэр бүлийн салалт нэмэгдэх гол шалтгаан нь санхүүгийн хүндрэлтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулсан” гэв. Сайд Т.Аубакир тус төслийн гол заалтуудыг


УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Эрүүл мэндийн даатгалын санг шинэчлэхгүйгээр эмчийн цалинг нэмэх боломжгүй
УИХ-ын гишүүн Б.Найдалаа өнөөдөр /2025.11.11/ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр эмч нарын цалин нэмэх шаардлага, ажил хаялттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. “Эрүүл мэндийн даатгалын сан буюу санхүүгийн тогтолцоог нь шинэчлэхгүйгээр эмчийн цалинг нэмэх боломжгүй. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ асуудлыг ХҮН намын зөвлөлд танилцуулсан. Бид Хүний хөгжил байнгын хорооны түвшинд салбарын сайд болон мэргэжилтнүүдтэй ярилцсан” гэж Б.Найдалаа хэл


Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт хийсэн аудитаар 420 сая төгрөгийн хууль бус цалин олгосон зөрчил илэрчээ
Үндэсний аудитын газар 2025 оны гуравдугаар сарын 25-нд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “хязгаарлалттай дүгнэлт” гаргасан байна. Аудитын дүгнэлтэд дурдсанаар, тус газрын 2024 оны санхүүгийн тайлан нь ерөнхийдөө үнэн зөв боловч тодорхой зөрчил, алдаа илэрсэн байна. Тухайлбал: Батлагдаагүй нэмэлт санхүүжилтийн дансанд 1.57 тэрбум төгрөг төвлөрүүлж, зарцуулсан; Харьяа байгууллагуудын 913.4 сая төгрө


Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 990 тэрбум төгрөгөөр бууруулан багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэрийг гаргажээ
УИХ-аар өчигдөр /2025.11.10/ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Энэ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг буурууллаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50 хувиар, 2025 оны арваннэгдүгээр сараас 26 хувиар тус, тус нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарынхны цалинг 10-15


УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг / 14.00 цагт хэлэлцэнэ. ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1 Төрийн байгуулалтын байнгын хороо · Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулг


Иргэд “102 Police” аппликейшнаар 53 мянган зөрчил илгээжээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран өнгөрсөн есдүгээр сард иргэдэд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой “102 Police” аппликейшныг нэвтрүүлсэн. Иргэд тус аппликейшнаар дамжуулан явган хүний зам, автобусны зогсоол, “Зогсох хориотой” тэмдэгтэй газар тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчлийг мэдээлэх боломжтой бөгөөд зөрчил баталгаажсан тохиолдолд торгуулийн 10–20 хувийг урамшуулал хэлбэрээр авах юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захира
bottom of page