top of page


23-наас цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд : 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2025 оны 11-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, За


УИХ-ын гишүүн Э.Болормаа: Томилолтоо дуусгаад дуудсан газар нь "гутлаа тослоод" очно
УИХ-ын гишүүн Э.Болормаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” компаниас хандив авсан асуудлаараа хуулийн байгууллагад шалгагдаж байсан юм. Түүнийг "энэ оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гарагт Нийслэлийн прокурорын газарт албадан ирүүлэх шийдвэрийг гаргасан" тухай мэдээлэл өнөөдөр гарсан. Тэгвэл энэ тухай УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрийн цахим хуудаснаа "Эзгүй үеэр дахиад л над руу чиглэсэн улс төр


ЦЕГ: Б.Эрдэнэсүхийн эхнэр хамгаалалт авах хүсэлт гаргаагүй
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг хуулийн байгууллагаас шалгаж эхлэн, 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон ч хугацаанаас нь өмнө сулласан байдаг. Түүний эхнэр О.Нарангарав өөрийг нь Б.Эрдэнэсүх удаа дараа дагаж, эрсдэл учруулж буй талаар цахим хуудаснаа мэдэгдсэн. Тэгвэл цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр, цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд шилжүү


НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг цагдаагаас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан билээ. Тэгвэл Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна . Прокуророос мөрдөгчийн мардан шалгах ажиллагааг хан


"Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн иргэнийг торгох хууль өргөн бариагүй"
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн хүнийг Зөрчлийн хуулиар торгож шийтгэдэг хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан гэх мэдээлэлд тайлбар өгчээ. Тодруулбал, тэрбээр "Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Гэр бүлийн тухай хууль болон түүнийг дагасан Зөрчлийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд ийм хариуцлага, шийтгэл тусгагдаагүй. Зөрчлийн хуульд ийм өөрчлөлт оруулахаар л төсөл явж байгаа" гэжээ.


Сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас уучлал гуйв
Заналхийлсэн үг хэллэг хэрэглэсэн үйлдэлдээ хүлцэл өчиж, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас уучлал хүсчээ. УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн есдүгээр сарын 30-нд хуралдах үеэр УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Хохь чинь шүү, аятайхан байгаарай чи” гэж УИХ-ын гишүүн Д.Ганмааг заналхийлсэн дуулиан дэгдэж байв. Болсон явдлын талаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа “Сайд Ж.Чинбүрэн “Хохь чинь шүү, аятайхан байгаарай чи” гэж заналхийлс


Н.Учрал: Зөвд зөөлөн, бурууд хатуу шаардлага тавьж ажиллана
МАН-ын дарга Н.Учрал УИХ-д томилогдсоныхоо дараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. "Би өөрөө засгийн газарт ажиллаж байсан учраас энэ таван жилийн чиглэл, энэ жилийн төсөв, ирэх оны төсөв төсөөллийг боловсруулсан учраас надад өнөөдрийн засгийн газрын бодлого үйл ажиллагаа надтай нэг шугаманд байна. УИХ-ын даргын хувиар зөвд зөөлөн, бурууд хатуу шаардлага тавиад дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байна. Төрийг тогтвортой байлгахад онцгойлон анхаарна. Ингэж байж хөрөнгө оруулалтын орчин


Өрхийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд холбоно
Монгол Улсын төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д байршсан бүх цахим үйлчилгээнээс 21.6 хувийг зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээ эзэлж байна. Өмнө нь эмчийн гарын үсэг авах, үзлэгт цаг захиалах, шинжилгээний хариу авах зэрэг олон үйлчилгээг авахын тулд заавал биечлэн очих шаардлага тулгардаг байсан. Харин цахим шилжилтийн үр дүнд E-Mongolia-аас авах боломжтой болсон. 2025 оны 11 сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд байдаг 860 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 4


МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргаар сонгогдлоо
УИХ-ын намрын ээлжит өнөөдрийн чуулганаар МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон 97 гишүүнээс 80 нь түүнийг УИХ-ын даргаар томилохыг дэмжив. Ийнхүү Монгол Улсн 14 дэх хурлын даргаар Н.Учрал томилогдлоо.


МАН-ын даргаар Н.Учрал сонгогдлоо
Н.Учрал их хурлын 2247 гишүүний 90 хувийн санал авч МАН-ын дарга боллоо


Өдөрт 5-10 гр шар тос хэрэглэх нь стрессийн шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бодисын солилцоог сайжруулах, олон төрлийн хавдраас сэргийлэх үр дүнтэйг тогтоожээ
Монголын анагаах ухааны Олон улсын сургуулийн Зүү төөнө заслын тэнхимийн багш, АУ-ы доктор У.Номин-Эрдэнэ "Стрессийн шалтгаант эмгэгийн хувьд шар тос хэрэглэх боломж болон зүү эмчилгээний үр дүн" сэдвээр судалгааны ажил хийж гүйцэтгэжээ. Тэрбээр: " Шар тос нь эрт дээр үеэс хийг дарах, оюуныг хурдасгах, урт наслуулах зэрэг үйлчилгээтэй байсан бол удаан жил хадгалсан шар тосыг сэтгэцийн өвчнүүдэд хэрэглэж байсан түүхтэй. Бид энд ямар ялгаа байна вэ гэдгийг тодруулах зорилгоор л


Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Төвийн зарим нутгаар зудын хүндрэл үүсэх төлөв гарчээ
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арваннэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсрууллаа. Зудын урьдчилсан төлвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 2 х


"Тэтгэвэр дээр 100 мянга төгрөг нэмж 689 мянгыг 800 мянга руу дөхүүлэх үү, тэтгэврийг жигд 8.6 хувь нэмэгдүүлэх үү гэдгийг тодорхой болгоно"
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир батлагдсан төсөвтэй холбогдуулан мэдээлэл өглөө. Тэрбээр "Төсөв батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн тэтгэмжээс нэг ч төгрөг хасаагүй. Харин ч тэдний тэтгэмжийг 20 хувь нэмсэн. Тэтгэврийн хувь хэмжээг 477.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна. Засгийн газраас бага тэтгэвэр авдаг буюу хувь тэнцүүлсэн бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. 2026 онд 537 мянга орчим хүн тэтгэвэр авна гэсэн т


Багш нарын цалингийн нэмэгдэлд үйлчлэгч, жижүүр, манаач, сантехникч, цахилгаанчин зэрэг ажилтнуудын цалингийн нэмэгдэл тусгагдаагүй гэсэн үг үү?
Цалин нэмэх тогтоолд “багш нарын” гэж бичиж, “ажилтнуудын” гэдэг үг орхигджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: “Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС, цэцэрлэг, МСҮТ, коллежийн багш нарын… гэж бичсэн байна. Тэгэхээр үйлчлэгч, жижүүр, манаач, сантехникч, цахилгаанчин зэрэг ажилтнуудын цалингийн нэмэгдэл тусгагдаагүй гэсэн үг үү?” БШУ-ны сайд П.Наранбаяр: “Энэ тогтоолын төслийг бид урьдчилж хараад “ажилтны” гэдэг үг оруулахаар ажиллаж үзсэн. Өнөөдөр бид нийт 93 мянган ба


ХЭҮК: Цахим орчинд хувийн мэдээлэл, зураг, дуу дүрсийг зөвшөөрөлгүй цацах, хадгалах, түгээх асуудал олонтоо гарч байна
"Хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа” -ны нөхцөл байдлын талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл өгөв. цахим орчинд хувийн мэдээлэл, зураг, дуу дүрсийг зөвшөөрөлгүй цацах, хадгалах, түгээх асуудал олонтоо гарч байна. Хувийн мэдээллийн хамгаалалтын тухай хуулийг хэрэгжүүлэхэд мэдээлэл хариуцагч байгууллагуудын дунд ойлголт, хариуцлагын ялгаа бий. Мөн бид “е-Mongolia” системийн хүрээнд хүний эрхийн үнэлгээ хийсэн. Иргэдийн мэдээллийг ямар түвшинд хамгаалж бай


Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхаарууллаа
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна. 2025 оны 11-р сарын 14-нөөс 11-р сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 14-нд


"Оюу толгой"-н сонсголд гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд гэрчээр дуудагджээ
Оюутолгойг хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудах нэрсийг зарлалаа Үе үеийн гурван Ерөнхийлөгч, 7 Ерөнхий сайд, 27 УИХ зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан 300 гаруй хүнийг сонсголд дуудаж байна. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Өчигдөр Хянан шалгах түр хороо хуралдаж, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтоолоо баталсан. Энэ сонсголд гэрчээр дуудагдах 300 орчим албан тушаалтан, иргэдийн нэрсийг гаргасан. Бид бүхний сонсголын н


Бага тэтгэвэр авч байгааг нэмэгдүүлэх арга хэмжээ авна
Ерөнхий сайд Г.Занданшатар: Тэтгэвэр ₮689 мянга авч байгаа нь 50 хувь, ₮1,5 сая төгрөг авч байгаа нь 10 хувиас дээш нэмэгдэнэ. Ингэж байж суурь тэтгэврээ 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. Мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх юм. Жишээ нь ₮4,5 сая авдаг хүн байна. Түүний тэтгэврийг 8,6 хувиар нэмлээ гэж бодоход ₮400 мянга гаруй төгрөг нэмэгдэнэ. ₮689 мянга авдгийг мөн тооны хувиар нэмэхээр ₮60 мянгаар л нэмэгдэхээр байгаа учраас бага тэтгэвэр авч байгааг нэмэгдүүлэх арга хэмжээ авна


"Хөрөнгө оруулалтад халтай байгаа 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулна"
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал: -Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар 120 төслийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн анхдагч хуулийг онцлон авч үзэж болно. Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж болзошгүй 228 хууль, шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна. Үүнийг бид хиймэл оюун ухаан ашиглаж тодорхойлж чаддаг болсон. Цаашид эдгээр хуулиудыг өөрчлөнө. Эдийн засгийн эсрэг хууль, хувийн өмч, бизнесийн орчинд хаалтай хуулиудыг хориглоно.


Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг 75 хувиар нэмнэ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: -Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын ажил хаялттай холбоотой асуудлыг танилцууллаа. Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сараас эмч нарын цалинг 30 хувь нэмнэ. Цаашид үе шаттайгаар 75 хувиар нэмж 2026 ондоо багтааж 3 сая төгрөгт, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр танилцууллаа. Өнөөдөр гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ саналаа одоо үйлдвэрчний эвлэл рүү явуулах гэж байна. Та бүхэн мэдэж байгаа 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэм
bottom of page