top of page


Цалингийн нэмэгдэлтэй холбоотой Ж.Чинбүрэн, П.Наранбаяр нарыг ҮХЦ-ээр шалгуулна
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Ч.Нарантуяа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өнөөдөр мэдээлэл хүлээлгэн өглөө. Тус мэдээлэлд Засгийн газрын 2024 оны 238, 2025 оны 224, 225 дугаар тогтоолууд, мөн Боловсролын сайдын А/613, А/20, Эрүүл мэндийн сайдын А/11 тоот тушаалууд нь Монгол Улсын Үндсэн хуули


“П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн”
Ардчилсан намын гишүүд өнөөдөр (2026.02.05) багш нарын цалингийн нэмэгдэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Энэ оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан хэдий ч боловсролын салбарын багш, ажилчид цалин хангамжийн хүрэлцээний асуудлаар сэтгэл дундуур байна. Энэ асуудал нь Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан шийдвэрүүдтэй шууд холбоотой. Иймд П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар сайдад өргөн барьсан


Битүүн болон шинийн нэгэнд цасаар шуурч болзошгүй
Сар шинийн үеэрх цаг агаарын төлөв байдлыг танилцуулъя. -Баруун аймгуудын нутгаар нэгдүгээр сарын 23,24-өөс хүйтний эрч суларсан. Энэ төлөв байдал хоёрдугаар сарын эхний хоногуудад үргэлжилж байна. Гэвч энэ сарын дөрвөнөөс төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нутгийн баруун өмнөд хэсэг болох Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр цас орж хүйтрэх төлөв ажиглагдаж буй. Үргэлжлүүлэн энэ сарын 7,8-аас нутгийн зарим хэсгээр цас орж, хүйтрэх төлөв ажиглагда


Баяр далимдуулж үнэ нэмбэл Зөрчлийн хуулиар торгоно
Баяр ёслолын өдрүүд ойртох үеэр зах, худалдааны төвүүдэд хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгддэг. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй, иргэдийн орлого хангалтгүй байгаа ч баярыг өргөн тэмдэглэх уламжлалаас үүдэн энэ байдалд олон хүн арга буюу дасан зохицдог. Гэвч зарим худалдаа эрхлэгчид үүнийг ашиглан эрэлт ихтэй барааныхаа үнийг үндэслэлгүйгээр нэмдэг. Тухайлбал, захуудад цагаан сарын баярыг угтан хонины ууц болон бусад хүнсний бүтээгдэхүүний жин, хэм


Хаврын улирлын цаг агаарын төлөв
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх хоёр, гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав. Хоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджийн орчим байх урьдчилсан төлөвтэй байгаа ажээ. Хур тунадасын хувьд хоёр болон дөрө


“Эрүүл мэндийн ажилтны тухай хууль”-ийг боловсруулж D-Parliament, lawforum.parliament-д байршууллаа
Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 11 сарын 05 ны өдөр 154 дүгээр тогтоолоор “2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Мөн уг тогтоолтой холбогдуулан УИХ-ын даргын 526 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Дэмжих жилийн хүрээнд, Эрүүл мэндийн тухай хууль Эрүүл мэндийн ажилтны тухай хууль Эрүүл мэндийн даатгалын тухай хууль Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг тус бүр боловсронгуй болгохоор зорьж ба


10-15 насныханд улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэллээ
Улсын хэмжээнд 10-15 настай хүүхдүүд улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалт эхэлж байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ. Үүнд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдах юм. Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж, өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байгааг ХӨСҮТ сануулсан юм. Нэмэлт дархлаажуулалт нь өнөөдрөөс эхлэн хоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ


ДЦС-4-ийн 4-р зуухыг өнөө орой зогсоож, засвар үйлчилгээ хийнэ
1-р сарын өглөө ДЦС-4-ийн наймдугаар зууханд гэмтэл гарснаас тус зуухыг салгаснаар төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалд орж, цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн. Гэмтлийг 29 цагийн дотор засварласнаар 8-р зуухыг ажиллагаанд оруулж, 670МВт буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэж байна. Тэгвэл өнөөдөр эрчим хүчний оргил ачааллын цагийн өнгөрөөгөөд 22.00 цагийн орчимд тус ДЦС-ын 4-р зууханд засвар үйлчилгээ хийх гэ


Онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, хэргийн хамжигч болох Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо
Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 16, 32 настай иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг шүүн хэлэлцээд Ц.Дагвадоржийг гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, хорих ялыг хаалттай ангид эдлүүлж, 468 сая төгрөг гаргуулан хохирогч Ш, Ү нарын ар гэрт олгуулахаар шийдвэрлэлээ. Харин Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Шүүх хурал хоёр өдө


Э.Товуудорж: Хар тамхины хэрэгт 14-35 насныхан холбогдож байна
Хар тамхитай тэмцэх албаны дарга, хурандаа Э.Товуудорж “Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 91 хувь нь 14-35 насны залуус буюу сургуулийн насны хүүхдүүд олонх байна. Боловсролын тухай хуульд ЕБС-иудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг оруулахаар заасан. Энэ асуудлаар бид ХЗДХЯ-аар дамжуулж Боловсролын сайдад хоёр удаа албан бичиг хүргүүлсэн. Боловсролын байгууллага энэ чиглэлээр түлхүү анхаарах шаард


Прокурор: Бусдыг бүлэглэн хүчирхийлсэн гэх хэргийг хаагаагүй, мөрдөн шалгаж байгаа
Иргэн Н.Ш их сургуулийн ангийн хөвгүүддээ хүчирхийлүүлсэн. Прокурорын байгууллагаас хэргийг удаа дараа буцаасан гэх мэдээллийг түгээсэн. Энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодруулахад “Иргэн Н.Ш нь 2020 оны 12 дугаар сард цагдаагийн байгууллагад “2011 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд бусдад хүчиндүүлсэн” талаар гомдол гаргасан. Гомдлын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас “хүчиндэх” гэмт хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөр


Цахилгаан тасарсан тохиолдолд дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана
Яармагаас Хархорин чиглэлд "Дүүжин замын тээвэр" барих ажил үргэлжилж байна. Нийт 19 тулгуур багана суурилуулахаас 18-ыг босгож, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Мөн төслийн үндсэн даац хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс, эхний ээлжийн 28 кабин гаалийн хяналтын талбайд буугаад байна. Эрчим хүчний доголдол үүсэх, хүндрэл гарах үед тус тээвэр хэрхэн ажиллах талаар төслийн Ахлах инженер Г.Түвшинсанаа "Дүүжин замын тээвэр төслийн техникийн ши


Ж.Чинбүрэн: Эмийн үнэ, чанарын асуудлыг шийдэхэд иргэдийн хяналт чухал
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) -т ажиллалаа. ЭМЯ-ны харьяа ЭЭХХЗГ нь 104 албан хаагчтай ба бүртгэл зөвшөөрөл, аюулгүй байдал тандалт, хяналт шалгалт, үйлдвэрлэл хангамж, Эм эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори зэрэг зургаан газар нэгжтэйгээр ажиллаж байна. Монгол Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 485 байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх,


Монгол Улс энхийн зөвлөлд нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо
Тус зөвлөлийн дүрэмд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улс олон улсын тавцанд хариуцлагатай, энхийг дэмжигч улсын хувьд шинэ, уян хатан, үр дүнд чиглэсэн энх тайвны механизмыг дэмжих нь Монгол Улсын олон улсын байр суурийг бэхжүүлж, дуу хоолойгоо илүү тодорхой хүргэх боломжийг нээж өгөхийн зэрэгцээ Монгол


Багш нарын цалин 1.9-2.4 сая төгрөг болж нэмэгджээ
Засгийн Газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 224 дүгээр тогтоолын дагуу Боловсролын сайдын 2025.12.31-ний өдрийн А/613 тоот тушаалаар боловсролын салбарын багш, ажилтны (ТҮБД, ТҮМБ, ТҮСБ, ТҮМ, ТҮ-д хамаарах) цалингийн хэмжээг дараах байдлаар тогтоожээ. Тодруулбал, сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн хэмжээг 1.4-2.4 сая, цэцэрлэг болон багш нарын цалин 1.9-2.4 сая, номын санч 2.1 сая зэргээр тогтоожээ.


Цахилгаан станцад гэмтэл гарч, тог хязгаарлаж эхэллээ
Эрчим хүчний яамнаас эрс хүйтэрч буй энэ өдрүүдэд бэлтгэлгүй бүрэн хүчин чадлаараа ажиллаж байсан дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, нийслэлд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж эхэлсэн талаар мэдээллээ. “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ас дараахь байршлуудад тодорхой цагийн хуваарийн дагуу тогны хязгаарлалт хийхээр төлөвлөсөн байна. Мөн үеэр эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цах


Зам тээврийн ослын улмаас ЭМДС-д учирсан 781 сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ
Тээврийн прокурорын газраас 2025 оны жилийн эцсийн байдлаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан 652 хэргийг шүүхээр шийдвэрлүүлснээс 421 хэрэгт Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 781 сая төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ. Шүүхээр шийдвэрлэсэн хэргээс “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам з


Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалинг энэ сард 30 хувиар нэмнэ
ЭМЯ, ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМДЕГ -ын удирдлагууд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сард багтаан гарт олгох зохицуулалтыг хэрхэн хийсэн талаар хуралдаж байна. Нэгдүгээр сард салбарынхны үндсэн цалинг 30 хувь нэмэгдүүлэх бол энэ ондоо багтаан дараах байдлаар 75 хувь нэмэгдүүлэх юм. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан


Ш.Алтантуяа агсны гэр бүлд олгох 5 сая ринггитийн нөхөн төлбөрийг 1.4 сая болгож бууруулжээ
Малайз улсын холбооны шүүх өнөөдөр /2026.01.20/ 09:00 цагт тус улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг талуудын өмгөөлөгч нарт танилцууллаа. Малайз улсад амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн эцэг С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр хүчингүйд тооцож, Малайз улсын засгийн газрыг хариуцлагаас чөлөөлсөн талаар Гадаад


Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорихоор болжээ
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч П.Тавинбэхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тус шүүхэд яллагдагч П.Тавинбэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун д
bottom of page