top of page


Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, мэргэжилтнийг тодруулдаг уламжлалтай. 2025 оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж, эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага, эмч, ажилтнуудыг шалгарууллаа. Шагналыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа, Нийс


Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.18/ хуралдаан 09.52 цагт УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Д.Ганбат, П.Наранбаяр, Б.Энхбаяр, Д.Энхтүвшин, Н.Батсүмбэрэл, Х.Жангабыл, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, С.Эрдэнэболд, Д.Бум-Очир, Ц.Мөнхбат, Х.Тэмүүжин, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн хүрэлцэн ирж, 51.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин даргалан явуулав. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг зөвш


Нийтийн тээврийн орлого энэ онд 20 гаруй тэрбум төгрөгөөр өссөн байна
Нийтийн тээврийн орлогыг хянах хүрээнд энэ жилээс 1100 гаруй нийтийн тээвэрт толгой тоологч төхөөрөмж суурилуулсан талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэж байв. Тодруулбал, нийтийн тээврийн бодлогын газраас иргэдэд үйлчилж буй нийтийн тээврийн орох, гарах хаалганы дээд хэсэгт тус төхөөрөмжийг суурилуулсан. Толгой тоологч төхөөрөмж суурилуулснаар нийтийн тээврийн орлого өмнөх жилүүдээс өссөн байна. Мөн иргэд, жолоочид бэлэн мөнгө өгдөг байснаа больж мөнгөө бэлэн


Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт ажлаа хүлээн авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.18/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Б.Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт албан тушаалаас чөлөөлж, Санжаагийн Наранцогтыг томилж, ажлаа хүлээн авлаа.


Маргаашаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Малчид, иргэд, зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. 2025 оны 12-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн


ТӨК-д томилсон 128 менежерийг өнөөдөр чөлөөлнө
Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайд томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг хариуцна. Сангийн


Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах дэд сайд нарын нэрсийг танилцуулж байна
Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайдыг томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Тус 16 дэд сайдын 14 дэд сайдын томилгоог өнөөдөр /2025.12.17/ ярина. Тодруулбал, яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж б


ЦЕГ: Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний хариу гараагүй байна
Иргэн О.Осоржамаа 2025 оны 12-р сарын 13-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт нас барсан. Түүний үхлийн шалтгааныг тогтоосон эсэхийг ЦЕГ-аас тодруулахад, "Иргэн О.Осоржамаа осгосон байдалтай ГССҮТ-д хүргэгдсэн. Шаардлагатай эмчилгээг хийсэн боловч эмнэлэгт хүргэгдсэнээс хойш арваад хоногийн дараа нас барсан. Үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу одоогоор гараагүй байна" гэв. Түүний дурсгалыг хүндэтгэж өнөөдөр 18.00 цагаас төв талбайд зул өргөх ёслол болох юм.


Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Филиппин бүсгүй Терилл Атиензагийн хэргийг сэргээн шалгах бүрэн боломжтой
Монгол Улсад ажиллахаар ирээд айлын гэрт амиа алдсан Филиппин улсын иргэн Терилл Атиенза-гийн хэргийг сэргээн шалгуулах хууль, шүүхийн ажиллагаанд өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ. Энэхүү асуудал нь сэтгүүлч С.Будрагчаа болон түүний эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу яригдсан бөгөөд уг хүсэлтийг үндэслэн холбогдох хууль зүйн фирм өмгөөлөл үзүүлж ажиллахаар болсон байна. 14 жилийн өмнө буюу 2011 оны арваннэгдүгээр сар


ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт өнгөрсөн оноос 2 дахин нэмэгджээ
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 472 тоот тогтоолоор баталсан үндэсний товлолын дагуу "11 насны бүх хүүхдийг ХПВ-ийн халдварын эсрэг вакцинаар нэг удаа дархлаажуулна. Ингэхдээ сургуульд суурилан зохион байгуулна " гэж заасан. Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд идэвхжүүлэлтийн ажил хийгдэж, дархлаажуулалтад зорилтод насны хүн амын тоогоор өндөр хамрагдах боломжтой Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулиудад мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион ба


АН: Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай танилцуулав
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.12.15/ ээлжит хуралдаанаа хийж, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой хоёр чухал асуудлыг хэлэлцэн, холбогдох танилцуулга мэдээллийг сонслоо. Тус хуралдаан нь сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, мөн төрийн болон албаны нууцтай холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх асуудалд төвлөрсөнөөрөө онцлог байв. Хуралдааны эхэнд сонгуулийн зохион байгуулалтын явцад практикт тулгардаг, эрх зүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай


МАН: ТӨК, үйлдвэрийн газрын тоог 50 хувиар бууруулна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2025.12.15) ээлжит хуралдаанаараа төрийн өмчийн реформ, эдийн засаг, татварын бодлоготой холбоотой гурван чухал асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаар “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026–2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг сонсож, УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асууж буй юм. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль


"Ээж минь арванхоёрдугаар сард гэртээ ирнэ гэсэн амлалтаа биелүүлсэн. Гэхдээ авсанд хүйтэн цогцос болоод ирсэн"
Монголд 2011 онд амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиенза агсны хоёр охин болон нөхөр өнөөдөр Монголд ирлээ. Түүний том охин “ 14 жилийн турш бид хоосон, ядуу амьдарсан. Үүнийг мартахад тун хэцүү. Бид ээжийгээ хүний ёсоор оршуулахыг хүсэж, улс төрийн байгууллагад хүртэл хандсан. Ээжийгээ оршуулах газрын мөнгийг ч бид өөрсдөө төлж ирсэн. Ээжийгээ алдсаны дараа манай гэр бүлийн амьдрал туйлын хүнд болсон. Тухайн үед бидэнд юу ч байгаагүй. Аав минь давхар ажил хийж, сэтгэ


Г.Энхтайван: Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа
Монголбанк Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрээ танилцууллаа. Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван “ Эдийн засгийн өсөлт 2025 оны III улирлын байдлаар 5.9 хувьтай буюу хүлээлтийн орчимд гарсан тул өсөлтийн төсөөллийг хэвээр хадгаллаа. Энэ оны өсөлтийг хөдөө аж ахуй болон уул уурхайн салбар голлон тайлбарлаж байна. Эдийн засаг энэ онд 5.8 хувиар, ирэх онд 5.6 орчим хувиар өсөх хүлээлттэй байна. Цаашид бүтээн байгуулалтуудын төслүүдийн хэрэгжилтийн явц, гадаад


"The MongolZ" баг мажорын плэй-офф шатанд өнөө шөнө "Team Vitality" багтай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найман багийн тоглолт өнөө шөнө Унгарын Будапешт хотноо эхэлнэ. StarLadder Budapest Major-2025 тэмцээний Playoffs шатанд Бразилын "FURIA", ОХУ-ын "Team Spirit", Францын "Team Vitality", Германы "MOUZ", манай улсын "The MongolZ", Саудын Арабын "Team Falcons", Украины "Natus Vincere", Европын "FaZe Clan" гэсэн найман баг шалгараад байгаа юм. Тэгвэл манай улсын "The MongolZ"


Наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацвал шилжүүлэн тооцохыг гишүүдийн олонх дэмжлээ
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Уянгын гаргасан хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан cap тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


"Протон цацраг эмчилгээгээр хожуу оноштой бусад эрхтэн үсэрхийлсэн хавдрыг эмчлэх боломжтой"
Эрүүл мэндийн хөгжлийн төв өнөөдөр БНЭУ-ын Аполла эмнэлэгтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. ДЭМБ-ын статистик мэдээллээр Монгол улс хорт хавдрын шалтгаант нас баралт, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа тэргүүлсээр байгаа юм. Аполла эмнэлгийн дэд ерөнхийлөгч доктор Картик Анантараман протон цацаргын орчин үеийн эмчилгээний боломжуудыг танилцуулав. Тэрээр хэлэхдээ, элэг, нойр булчирхай, бүдүүн шулуун гэдэсний хавдарт протон цацрагийн эмчилгээ хийхэд хавда


Ж.Энхбаяр: Евроазийн худалдаагаар 367 төрлийн бараа импортлохоос, дотоодод үйлдвэрлэдэггүй бараа бүтээгдэхүүн түлхүү байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: - Мах махан бүтээгдэхүүн 29 нэр бүхий мөр, арьс шир 60 мөр бараа, ноос ноолуур 204 мөр бараа байна. Нийт 99,1 хувь буюу 364 мөр барааг 15-50 хувийн татварыг тэглэж байна. Махны бэлэн байдал хангагдсан. ОХУ-ын шадар сайд жилдээ 50 мянган тонн нийлүүлж өгөхийг хүссэн. Одоо 100 гаруй мянган тонныг хийж байна. 300-500 сая ам.доллар олох боломж нээгдэж байна. Гаалийн орлогын тухайд, Евроазийн холбооноос импортолж байгаа бараан


Солонгосын виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлтүүд оржээ
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15 (Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу. Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг 3 сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид визны татгалзсан хариу авсан өдрөөс хойш 3 сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын в


Засгийн газар дэд сайд нарын албан тушаалыг сэргээх үү?
Засгийн газрын түвшинд 2026 он гарахад 16 яаманд дэд сайд томилох бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн тухай улс төрийн хүрээнд мэдээлэл тарлаа. Хуульд зааснаар дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шууд томилох боломжтой бөгөөд энэ нь эрх баригч хүчин болон хамтран ажиллаж буй намуудын хоорондын тохироо, улс төрийн зөвшилцлөөс шалтгаална. Ерөнхий сайд Г.Занданшатар өмнө нь “ Дэд сайдын албан тушаалыг сэргээхэд саадгүй, УИХ-тай зөвшилцөх боломжтой ” хэмээн мэдэгдэж ба
bottom of page