top of page


"Улаанбаатарын мөнгөн шөнө" цэнгүүний хөтөлбөр
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах "Мөнгөн шөнө" цэнгүүнийг өнөөдөр /2025.12.31/ төв талбайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулна. Энэ жил "Бүтээлч хот-шинэ Улаанбаатар” уриан дор нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, соёл, урлаг, технологийн өндөр түвшний хот болгон хөгжүүлэх зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах юм. Энэ удаагийн "Мөнгөн шөнө" цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.


Авто зам ашигласны төлбөрөө он дуусахаас өмнө төлөхгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно
Авто машин эзэмшигч иргэн, жолооч, тээвэрчид, аж ахуй нэгж байгууллагуудыг шинэ оноос өмнө олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө төлж барагдуулахыг АТҮТ-өөс анхаарууллаа. Учир нь 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх юм. Түүнчлэн иргэд та бүхэн www.ezam.mn системд нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан төлбөрийн мэдээллээ шалгаж, хялбара


Б.Энхтүвшин: Нийлүүлэлт сайжирсан тул ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээллээ. Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "ОХУ-аас нийлүүлж буй шатахууны хэмжээ нэмэгдсэн ч шатахуун түгээх станцын дараалал буурахгүй байсан. Харин өнөөдрөөс харьцангуй багасаж байна. Сарын сүүлээр нийлүүлэлт сайжирсан тул ард түмэн маань он гарахад автомашиныхаа шатахууны саванд бензинтэй байхаар боллоо. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон яамны ажилчид бид өнгөрсөн шөнө 03:00 цаг хүртэл


АТҮТ-ийн даргаар Тод манлай уяач Ц.Батсайханыг томилно
Авто тээврийн үндэсний төвийн даргаар Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, тод манлай уяач Ц.Батсайханыг томилох саналыг ТӨБЗГ-ын даргад хүргүүлжээ. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох "Авто тээврийн үндэсний төвийн захирлаар Ц.Батсайханыг томилуулах саналаа хүргүүлж байна" гэх албан бичиг өгсөн байна. Тод манлай уяач Ц.Батсайхан нь "Симба" Ц.Батаагийн төрсөн дүү бөгөөд 2019 онд Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж бай


Ж.Чинбүрэн: ХДХВ/ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтад орохгүй алдагдсан нь үнэн
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн : Дархлалын олдмол хомсдолын хам шинж үүсгэдэг вирусийн халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт асуудлыг оруулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас байгуулсан. Эдгээр иргэдийг илрүүлж, хяналтад оруулах нь маш чухал. Учир нь вирусийн эсрэг эмийг тогтмол хэрэглэхгүй бол халдварыг бусдад тараах эрсдэлтэй.


120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд “Зүрх,


Дэд сайд нарын асуудлаар МАН, АН ажлын хэсэг байгууллаа
МАН-ын дарга, Ардчилсан намын дарга нарын зөвшилцлөөр УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тус бүр гурван гишүүн оролцсон ажлын хэсэг байгуулж, төрийн албанд давхардаж байгаа албан тушаалыг цогцоор нь шийдвэрлэх хуулийн төсөл боловсруулахаар болжээ. Хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх юм байна. Ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Наранбаатар, Д.Үүрийнтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Ц


16 настай охины хэрэг дээр ажилласан Г.Янжиндулам, Г.Баясгалан нарыг УЕП-оос шалгаж байна
Улсын Ерөнхий прокурорын газрын Ёсзүйн зөвлөл 16 настай охины хэрэг дээр ажилласан Г.Янжиндулам, Г.Баясгалан нарыг шалгаж эхэлжээ. 2025.11.11-нд 16 настай амь хохирогчийн ээж: Г.Янжиндулам, Г.Баясгалан нараас татгалзах хүсэлтийг минь Нийслэлийн прокурор дахин хүлээж авсангүй. 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн хэлэлцүүлэг дээр хяналтын прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нар хэлэхдээ, “Энэ хэрэг буцсан ч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй" гэж


Оюу толгойн сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны (2025.12.23) хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дараа төгсгөлд нь “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны 62 ду


Сүхбаатарын талбайд он дуустал өдөр бүр 18:00-19:00 цагийн хооронд урлагийн тоглолттой
“Улаанбаатарын мөнгөн шөнө 2025” шинэ жилийн арга хэмжээг энэ сарын 31-ний өдөр төв талбайд зохион байгуулна. Энэ хүрээнд иргэдэд зориулсан зураг даруулах хэсэг, энтэртаймэнт орчин бүхий худалдаа үйлчилгээний асар, түргэн хоол зэргийг багтаасан “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ. Асрын гадна стрийт фүүд буюу явуулын үйлчилгээний халуун хоолоор үйлчилж байгаа бол асар дотор шинэ жилийн сүлд мод, чимэглэл, халуун уух зүйлс, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гараар хийсэн шинэ жи


"Ноцтой зөрчил илэрсэн ШТС-уудыг шалгаж байна"
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2025.12.24/ мэдээлэл хийлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин: -Монгол Улсын өдрийн хэрэглээг хангахад 34 вагон шатахуун шаардлагатай. Гэтэл сүүлийн үед 34 вагон огт орж ирээгүй есөн өдөр байсан. Үүний улмаас нөөц бүрдүүлэх боломжгүй болж, хилээр орж ирсэн вагон бүрийг шууд түгээлтэд гаргаснаар хомсдол үүсэж, дугаарлалт буурахгүй байна. ОХУ-тай хийсэн Засгийн газар


Хурандаа Д.Манлайбаатар: Цэргүүд камергүй өрөөнд дүрмийн бус харилцаа үүсгэсэн байна
Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, Хурандаа Д.Манлайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хурандаа Д.Манлайбаатар "Нэр бүхий иргэн, мэдээллийн сайтад өчигдөр 23:00 цагийн орчимд мэдээллийг нийтэлсэн. Бид цочирдсон. Ингээд ЦЕГ, Дотоодын цэргийн штабаас шаардлагатай арга хэмжээг авлаа. ХЭҮК-той хамтран ажиллаж байна. Мэдээллийг авсан даруй манай албан хаагчид дотоод хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Хугацаат цэрги


Цэрэг дэглэсэн хэрэгт хатуу хариуцлага тооцохыг үүрэг болгов
Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр /2025.12.24/ дотоодын цэргийн 05-р анги дээр дүрмийн бус харилцаа үүссэн талаар мэдээлэл цацагдсан. Энэ хэргийг цагдаа, дотоодын цэргийн удирдлага анхааралдаа авч Дотоодын цэргийн штабаас дотоод хяналт аюулгүй байдлын алба хаагчид, штабын дэд дарга, цэргийн зохион байгуулалтын хэлтсийн дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шалгаж байна. Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар ас


Дэд сайд нараа татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр УИХ-аас Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдгүй ажиллана гэсэн зохицуулалтыг тухайн үед АН-ын Засгийн газар баталж байсан. Харин 2016 оны сонгуулийн дараа, МАН олонх болсны дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 21-нд Засгийн газрын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, дэд сайдтай байна гэсэн заалтыг МАН оруулсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль энэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө ч


Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэв. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 78 хувьтай байна. Үргэлжлүүлэн НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах 202


М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд улираан томилов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очин Ерөнхийлөгчийн зарлигийг сонордуулж, ажлын амжилт хүсэн ерөөлөө. Адуучин сүрэг овогт Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэ


Ирэх Даваа гаригт бүх нийтээр амарна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр энэ сарын 29-нд тохиож байна. УИХ -ын 2007 оны наймдугаар сарын 16-нд арванхоёрдугаар сарын 29 -ний өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Тиймээс ирэх Даваа гариг бүх нийтээр амарна.


ТӨК-д томилсон 128 менежерийг өнөөдөр чөлөөлнө
Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайд томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг хариуцна. Сангийн


Г.Занданшатарын Засгийн газарт ажиллах дэд сайд нарын нэрсийг танилцуулж байна
Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайдыг томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Тус 16 дэд сайдын 14 дэд сайдын томилгоог өнөөдөр /2025.12.17/ ярина. Тодруулбал, яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж б


ЦЕГ: Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний хариу гараагүй байна
Иргэн О.Осоржамаа 2025 оны 12-р сарын 13-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт нас барсан. Түүний үхлийн шалтгааныг тогтоосон эсэхийг ЦЕГ-аас тодруулахад, "Иргэн О.Осоржамаа осгосон байдалтай ГССҮТ-д хүргэгдсэн. Шаардлагатай эмчилгээг хийсэн боловч эмнэлэгт хүргэгдсэнээс хойш арваад хоногийн дараа нас барсан. Үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу одоогоор гараагүй байна" гэв. Түүний дурсгалыг хүндэтгэж өнөөдөр 18.00 цагаас төв талбайд зул өргөх ёслол болох юм.
bottom of page