top of page


ЭМДС-гаас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хамгийн их санхүүжилт авсан ХУВИЙН болон УЛСЫН эмнэлгийг танилцуулж байна
Хамгийн их санхүүжилт авсан улсын эмнэлгүүд: Хавдар судлалын үндэний төв 59.5 тэрбум Улсын I төв эмнэлэг 49.1 тэрбум Улсын III төв эмнэлэг 46.8 тэрбум Гэмтэл согог судлалын үндэсний төв 43.4 тэрбум ЭХЭМҮТ 24.7 тэрбум СХД-ийн нэгдсэн эмнэлэг 21.9 тэрбум Улсын II төв эмнэлэг 20.6 тэрбум Цэргийн төв эмнэлэг 16.0 тэрбум АШУҮИС-ийн Япон-Монголын эмнэлэг 15.1 тэрбум Орхон нэгдсэн эмнэлэг 14.6 тэрбум Хамгийн их санхүүжилт авсан хувийн эмнэлгүүд: Бриллиант эмнэлэг 11.51 тэрбум Баянзү


ЭМДС-гийн 108.2 тэрбум төгрөг ГУРВАН банканд түгжигдээд байна
ЭМДС нь гурван ч банкнаас авлагаа авч чадаагүй хэвээр байна. "Капитал" банкны эрх хүлээн авагчаас авах 136.1 тэрбум төгрөг нэхэмжилснээс 75.5 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй. "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"-наас 2.1 тэрбумын авлагатай хэвээр. “Чингис хаан” банканд байршсан 30.6 тэрбум төгрөг одоо ч эрсдэлтэй хэвээр буюу авч чадаагүй байна. Эл сангийн буюу татвар төлөгчдийн нийт 108.2 тэрбум төгрөг гурван банканд түгжигдчхээд байгаа юм.


Э.Бат-Амгалан: Ипотекийн зээлд 2-3 жил хүлээж хамрагдахаар байна
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан: 2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 10.8 их наяд төгрөгийн зээл гарч, давхардсан тоогоор 129100 иргэн энэ зээлийг авсан. Өнөөдрийн байдлаар 3.8 их наяд төгрөгийн 35 мянган иргэний хүсэлт арилжааны банкуудад хүлээгдэж байна. Эндээс харахад 2-3 жил хүлээж, ипотекийн зээлээр орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрт хамрагдахаар байна. Тийм учраас Засгийн газар 2025 оны 7


Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн үйл ажиллагааны найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг билэгдэн харуулсан дахин давтагдахгүй оновчтой утга санааг илэрхийлсэн агуулга бүхий нээлт, хаалтын ажиллагаа, жуулчдад зориулсан оройн тоглолт, үйл ажиллагаа, “Хүндэтгэлийн концерт”-ын зохиол найруулга, найруулагчийн багийн нээлттэй сонгон шалгаруу


Байрны гадна асаалттай орхисон автомашинаа хулгайд алджээ
Цагдаагийн байгууллагад тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг 2025 онд 201 бүртгэгджээ. Тухайлбал, 11 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад “Автомашин алга болсон” гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б Hyundai Sonata, 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Д Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэлээ халаахаар асаалттай орхиж, хулгайд алджээ. Иймд тээврийн хэрэгслээ удаан хугацаагаар асаалттай эзэнгүй орхихгүй байх, машиндаа дохиол


УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрүүл мэндийн даатгалын газрыг яаралтай ЭМЯ-ны харьяаллаас гаргах тогтоолын төсөл өргөн барьсан
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-д үүссэн нөхцөл байдлын шалтгаан нь улс төрөөс үүдэлтэй. 2012-2016 онд миний бие намуудыг оролцуулаад, олон улсын байгууллагатай хамтран маш зөв тогтолцоотой Эрүүл мэндийн даатгалын тухай хууль баталсан. Гэтэл 2016 онд МАН олонх болоод зөв байсан тогтолцоог буруу болгож, Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлснээс энэ бүх асуудал үүссэн. Та нар ЖДҮ сан, Тариалан эрхлэх сан гээд маш олон санг тоноод дуусгасан. Одоо


Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэв
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх заалтаар маргаан үүсгэлээ. Тодруулбал, УИХ-аас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Ху


Сангийн сайд лаазны зургаас үүссэн маргаанд тайлбар хийв
УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нарын лаазны зургууд олон нийтийн сүлжээнд цацагдаж, маргаан үүссэн. Уг асуудалд Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлж, лааз өргөх үйлдлийг улс төрийн утгатай хэмээн ойлгох нь буруу гэдгийг тэмдэглэв. “Гишүүдийн хувьд дэмжээгүйг дэмжье гэдэг дээр их будилдаг. Нэг үгээр хэлбэл, тэр дунд төсвийг нураах шахам гурван санал байсан. Х.Ганхуяг дарга тэр агш


Гэр бүлийн хөгжилд чиглэсэн татвар, орон сууц, эрүүл мэндийн дэмжлэгийг хуульчилна
Гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгааллын чиглэлээр ирэх таван жилд ямар бодлого хэрэгжүүлэх талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах мэдээллийг өглөө. “Сүүлийн 20 жилд дунджаар 70 мянга орчим байсан төрөлт 50–60 мянга болж буурсан. Төрөлт буурах, гэр бүлийн салалт нэмэгдэх гол шалтгаан нь санхүүгийн хүндрэлтэй холбоотой гэсэн судалгаа гарсан. Тиймээс Гэр бүлийн хөгжлийн тухай хуулийн төслийг боловсруулсан” гэв. Сайд Т.Аубакир тус төслийн гол заалтуудыг


УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Эрүүл мэндийн даатгалын санг шинэчлэхгүйгээр эмчийн цалинг нэмэх боломжгүй
УИХ-ын гишүүн Б.Найдалаа өнөөдөр /2025.11.11/ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр эмч нарын цалин нэмэх шаардлага, ажил хаялттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв. “Эрүүл мэндийн даатгалын сан буюу санхүүгийн тогтолцоог нь шинэчлэхгүйгээр эмчийн цалинг нэмэх боломжгүй. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ асуудлыг ХҮН намын зөвлөлд танилцуулсан. Бид Хүний хөгжил байнгын хорооны түвшинд салбарын сайд болон мэргэжилтнүүдтэй ярилцсан” гэж Б.Найдалаа хэл


Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт хийсэн аудитаар 420 сая төгрөгийн хууль бус цалин олгосон зөрчил илэрчээ
Үндэсний аудитын газар 2025 оны гуравдугаар сарын 25-нд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “хязгаарлалттай дүгнэлт” гаргасан байна. Аудитын дүгнэлтэд дурдсанаар, тус газрын 2024 оны санхүүгийн тайлан нь ерөнхийдөө үнэн зөв боловч тодорхой зөрчил, алдаа илэрсэн байна. Тухайлбал: Батлагдаагүй нэмэлт санхүүжилтийн дансанд 1.57 тэрбум төгрөг төвлөрүүлж, зарцуулсан; Харьяа байгууллагуудын 913.4 сая төгрө


Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг 990 тэрбум төгрөгөөр бууруулан багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэрийг гаргажээ
УИХ-аар өчигдөр /2025.11.10/ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа. Энэ хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг буурууллаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 50 хувиар, 2025 оны арваннэгдүгээр сараас 26 хувиар тус, тус нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарынхны цалинг 10-15


УИХ-ын чуулганаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг / 14.00 цагт хэлэлцэнэ. ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1 Төрийн байгуулалтын байнгын хороо · Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулг


Иргэд “102 Police” аппликейшнаар 53 мянган зөрчил илгээжээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран өнгөрсөн есдүгээр сард иргэдэд замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой “102 Police” аппликейшныг нэвтрүүлсэн. Иргэд тус аппликейшнаар дамжуулан явган хүний зам, автобусны зогсоол, “Зогсох хориотой” тэмдэгтэй газар тээврийн хэрэгслээ байршуулсан зөрчлийг мэдээлэх боломжтой бөгөөд зөрчил баталгаажсан тохиолдолд торгуулийн 10–20 хувийг урамшуулал хэлбэрээр авах юм. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захира


Ажил хаялтад бүх эмнэлэг оролцохоор болсон байна
Анх ажилд орж буй эмчийн үндсэн цалин 1.2 сая төгрөг бол олон жил ажилласан туршлагатай эмчийн цалин 1.8 сая төгрөг гэнэ. Тэд илүү цаг, нэмэгдэл зэргээс хамаарч гар дээрээ 1.6-2.2 сая төгрөг авдаг байна. Тиймээс тэд цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж энэ сарын 13-наас буюу ирэх Пүрэв гаригаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд буй. Тэгвэл тэдний зүгээс өчигдөр дахин мэдээлэл хийж эмч, ажилтнуудын цалин хөлс нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар үл тоомсорлож байгаа учир ээлж


Улаанбаатарт 4 градус хүйтэн байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2025.11.10/ 20:00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна. Хур тунадас : Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи : Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур : Шөнөдөө Хүрэнбэлчир орчмоор -23…-28 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх,


Төрд учирсан 721 сая төгрөгийн хохирлыг нөхөн барагдуулсныг мэдэгдэв
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс явуулсан хяналт шалгалтын ажлын үр дүнд 721,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа. Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллийн мөрөөр хяналт шалгалт явуулахад Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгий


Г.Занданшатар: Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна
Ерөнхий сайд Г.Занданшатар: -Аливаа тэмцэл бол эвлэршгүй хууль дээдлэх зарчимд захирагдаж ажиллахгүй бол Монгол Улс хөл толгойгүй болно. Төрийн бүх түвшинд шударга ёсыг дээрээс нь эхэлж шүүрддэг хууль ёсыг дээдэлдэг зарчим мөрдөхгүйгээр улс орон өөдлөхгүй. Авлигатай тэмцэхгүй бол улс орон сүйрэх гээд байна. Баялагтаа эзэн Монгол байна гэсэн Үндэсний баялгийн сангийн зарчим хэрэгжихгүйгээр ард иргэд элбэг хангалуун байхгүй. Өттэй ямаа таргалдаггүй гэж хэлсэн. Өт нь бол авлига


Т.Аубакир: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд эрүүл мэндийн багц даатгалын үйлчилгээг санал болгоно
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: -Гэр бүлийг дэмжих хүрээнд олон улсын түвшинд санхүүгийн хөшүүргээр буюу татварын хөнгөлөлтөөр дэмждэг бодлого хэрэгждэг. Тийм учраас гэр бүлийг дэмжих хүрээнд нэгдүгээт, гэр бүлийн нэг гишүүнийг ХАОАТ-аас чөлөөлөх. Эхнэр, нөхөр хоёр зэрэг хөдөлмөр эрхэлдэг бол хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг ХАОАТ -аас чөлөөлье. Ингэхдээ гурав ба түүнээс дээш хүүхэдтэй айлыг хамруулна. Хоёрдугаарт, орон сууц худалдан авах ипоте


Монгол Улс жилдээ 560 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай анхны металлургын цогцолбортой болно
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: -Ирэх таван жилд томоохон үйлдвэрүүд ашиглалтад орно. Бодлогын эрс өөрчлөлт хийхээс аргагүй байгаа. 2026-2030 оны хооронд хэрэгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл бол олборлоод шууд ачиж гаргадаг орноос боловсруулдаг, баяжуулдаг үйлдвэрлэдэг орон болох зорилт тавьсан. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 141 баяжуулах үйлдвэр байгаагаас 57-гийнх нь үйл ажиллагаа зогссон. Өөрөөр хэлбэл, бид хууль эрх зүйн орчноо сайжруулж шинэчлэх ёсто
bottom of page